УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Энэ дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах байсан. АН-ын бүлгийн хувьд хуралдаж улмаар энэ парламентыг тарааж дахин сонгууль явуулах нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэсэн тухайгаа мэдээлсэн. Тэгвэл МАН-ын бүлэг ирц хүрээгүй гэх шалтгаанаар дахин хойшилсноор мөн л хуралдаж чадсангүй.
Уг нь тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн долоо “Манай намын бүлэг ирэх даваа гаригт хуралдаж, асуудлуудаа ярина" гэж байсан ч мөн л чадсангүй. Түүнчлэн зарим эх сурвалжууд МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь гадаадад томилолттой яваа гэсэн мэдээллийг өгч байна.