О.Магнай:  АН энэ парламентыг татан буулгаж УИХ-ын дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ

АН-ын улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гаригт хуралдаж улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэр гаргасан тухай мэдээлсэн. Тэгвэл энэ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Улс төрд маш том гацалт үүслээ. Шат шатандаа онгорхой суудалтай. Түр орлон гүйцэтгэгчтэй байна. Мөн хаа сайгүй талцал хуваагдал бий боллоо. Тиймээс АН-ын зүгээс энэ парламентыг татан буулгаж УИХ-ын дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ"  гэсэн юм.

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Ж.Мөнхбат гишүүн өөрийн зүгээс УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг зуруулж байгаа. Зарим асуудалд санал нийлнэ. Гэхдээ АН-ын зүгээс төрийн ажил зогсолтгүй явна гэдэг байр суурьтай байна" гэсэн юм.

Мөн тэд 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхиййг бүрдүүлсэн МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас мартаж, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа" гэлээ.