"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавт 4 сая ам.долларын авлига өгч байсан талаараа ярьсан юм. Харин Д.Дорлигжав "Т.Ганболд энэ мөнгийг манай дүүгийн данс руу санаатайгаар хийсэн" хэмээсэн. Тэгвэл энэ хэргийн гол дуулианы нэг болох Т.Ганболд өнөөдөр орой С1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохоор болжээ.
Дашрамд мэдээлэхэд АТГ-аас өнгөрсөн сарын 25-нд мэдээлэл хийхдээ Д.Дорлигжавыг дөрвөн сая долларын авлига авсан хэргээр шалгаж байгаа хэмээн мэдээлсэн юм.
