АН-ын бүлэг УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсийг хэлэлцэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуваарь ёсоор хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар намын УТЗ-ийн тогтоол болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл мөн бусад асуудлыг хэлэлцэх ажээ.

Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт /2019.1.5/  хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор "Улс төрийн шийдвэр" гаргасан аж. Энэ талаар өнөөдөр 11.30 цагт Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийх аж.