Энэ УИХ-д ЖДҮҮЧИН тодотголтой нэлээд хэдэн гишүүн бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа. Харамсалтай нь түүний мэдэлд байдаг "Капитал" банк мөнгөгүй гэснээс болж жирийн иргэд цалин, тэтгэврээ цагт нь авч чадахгүй банкны хаалга мөргөх шинэ ажилтай болжээ. Тодруулбал, сар бүрийн 1-нд тус банкаар дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авдаг хөгшчүүл гар хоосон буцаж, удахгүй болох сар шинийн баяртаа ч бэлдэж чадахгүй болоод байгаа юм. Харамсалтай нь, настнуудыг ийн хөхөө өвлийн хүйтэн, хүн ухаан алдам утаан дунд цалин тэтгэврийг минь өнөөдөр л өгчих байх хэмээн горьдон дахин дахин банк “гүйх” зуур хатагтай Б.Ундармаа Төрийн ордонд ард түмэнд өгсмөн амлалтаа мартчихсан “ЖДҮХС-гийн асуудал надад хамаагүй. Би энд оролцдоггүй” хэмээн суух жишээтэй.
Уг нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг нь тодорхой болчихоод буй тухай баримтыг хэвлэлээр хангалттай гаргасан. Ингэхдээ түүний мэдэлд байдаг гэх Капитал банк ЖДҮХС-гаас жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг авсан нь тодорхой болж хууль хяналтын байгууллагынхан ч энэ асуудлыг шалгаж байгаа. Ямартай л АТГ-аэас түүнийг байцааж хэд хэдэн удаа мэдүүлэг авсан бол УЕПГ-гаас ЖДҮ-гийн асуудалтай холбогдуулан мөн л хэд хэдэн хүний нэрийг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх тухай асуудлыг ярьж буй нь яг энэ цаг мөчид анхаарал татаж байна. Гэвч сонгогчиддоо өгсөн амлалтаа мартсан тэрбээр энэ асуудлаар таг чиг. Ямартай л үүнд бухимдсан Капитал банкны үйлчлүүлэгчид “Б.Ундармаа гишүүн тойрогтоо ирвэл хатуухан яриатай хэмээж суух вэ.
Үнэндээ Б.Ундармаа гишүүниий ЖДҮХС-гаас мөнгө авсан үйлдлийг мөнгө угаасан гэхээс аргагүй. Учир нь тэрбээр сонгогч олонд очих ёстой бага хүүтэй мөнгийг авч, өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” гэх хэрэгт холбогдоод байгаа тухай хуулийнхан ам ангайсан. Хэрэв түүний мөнгө угаасан нь батлагдвал эрүүгийн хариуцлага хүлээх тухай асуудал яригдана. Яагаад гэвэл мөнгө угаах өөрөө гэмт хэрэг. Бас ЖДҮХС-гаас зээл авсан нь ЖДҮ-ийн тухай хуулийн 8.1-д заасан банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалтыг ил цагаанаар зөрчиж байгаа явдал.
Дашрамд мэдээлэхэд, “Капитал” банк нь ЖДҮХС-т ай гэрээ байгуулан 2011, 2016 онуудад зээл авсан байдаг. Улмаар 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав хамтарсан гэрээ байгуулсан. Хамгийн ноцтой нь энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх заалттай байдаг. Мөн тус гэрээний хамгийн эхэнд төсвийн тухай хуулийн 38.1.10, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн. Гэтэл 43 дугаар тэмдэглэл дээр нь энэ гэрээний талаар огт дурдаагүй байсан гэх юм билээ.