УДШ өнөөдөр МАН, АН-ын дүрэм болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Улсын дээд шүүх өнөөдөөр намуудын дүрэм болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, “Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийн шинэчлэн бүртгүүлэх” хүсэлтийг хэлэлцэх бол МАН-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ч бас хэлэлцэх аж. 

Мөн өнөөдөр Гэр хороолол хөгжлийн намыг бүртгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдан нь товлогджээ.