Мах болон төмс хүнсний ногооны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас хийсэн долоо хоног бүрийн үнэ ханшийн судалгаагаар өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ. Тухайлбал, үхэр, хонины мах 60-70 төгрөгөөр нэмэгдсэн бол төмс хүнсний ногооны үнэ 0.9 хувиар өссөн байна. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ 60 төгрөгөөр буюу 0.7 хувиар өсч нэг килограмм нь дунджаар 8580 төгрөгийн үнэтэй болсон бол хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр нэмэгдэж килограмм нь 6955, цул махны үнэ 115 төгрөгөөр нэмэгдэж 6000-7000 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгна. 

Түүнчлэн он гарсаар төмс хүнсний ногооны үнэ мөн л өсч монгол лууван 1085 төгрөгт хүрсэн бол байцаа 1075 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин гурилын үнэ тогтвортой байгаа ажээ.  

Эх сурвалж:http://www.ubstat.mn/