Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хурлаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас саналыг нь авахаар илгээсэн юм байна. Ингэхдээ "УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нийт гишүүдийн олонх нь санал гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ" гэсэн заалт оруулахаар төсөл санаачилжээ.
Харин уг төслийг нь Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс Ерөнхийлөгч энэхүү төслөө ойрын хугацаанд өргөн барих бололтой. Түүнчлэн хууль санаачлагчид энэ хуулийн төсөл нь улс төрд үүсээд байгаа гацааг арилгах арга зам байх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа аж.