Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхлээд байгаа. Энэхүү буцаан олголтод анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хамрагддаг юм. Тэгвэл дээрх татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандах юм байна. Түүнчлэн орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай ба баримтаа заавал авахыг Татварын албанаас зөвлөж байна.
