С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нар хотын даргын сунгаанд хамгийн өндөр санал авчээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хороо дөнгөж сая хуралдаж, хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал өмнө нь Оюу Толгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар болон СХД-ийн 24 дүгээр тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн санал хураажээ. Тэднээс олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн батламжилсан байна. Одоогоор хамгийн өндөр санал авч, батламжлагдсан нэр дэвшигчийн нэр нууц байгаач зарим эх сурвалж С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нар хамгийн өндөр санал авсан гэж байна. Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дээрх хоёр нэр дэвшигчийн нэгийг сонгосноор, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, Хотын даргыг сонгох юм.