Өнгөрсөн жилийн “Болор цом”-ын тэргүүн байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ тэргүүн байрт шалгарч байв. Наадмын эхний шалгаруулалтад 380 гаруй найрагч өрсөлдсөнөөс 32 нь хоёр дахь шатанд тунаж, улмаар "Болор цом"-ын эзэн тодорч байсан юм. Тэгвэл Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам 36 дахь жилдээ Говь-Алтай аймагт болохоор товлогджээ. Ирэх оны нэгдүгээр сарын 5-нд товлогдсон энэ наадмын эхний шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон бөгөөд хоёр дахь шатанд тунаж үлдсэн 27 найрагчийн нэрийг зарласан байна. 

 

  • Х.Алагаа
  • М.Амархүү
  • Н.Батжаргал /Орхон/
  • П.Батнайрамдал
  • Б.Баттулга
  • Т.Баянсан
  • Би.Баярсайхан
  • Д.Ган-Очир
  • Д.Гансүрэн /Хэнтий/
  • Э. Гантулга
  • Б.Ганхүрэл /Говь-Алтай/
  • Х.Дугарсүрэн
  • Н.Дэвээжаргал
  • Б.Жамбалдорж
  • А.Лхагва
  • Г.Лхагвадорж
  • Н.Мөнхбаяр
  • С.Начин
  • Д.Одгэрэл
  • На.Пүрэв /Өвөрхангай/
  • А.Сүглэгмаа
  • Ч.Ууганбаяр
  • М.Уянсүх /Дархан-Уул/
  • О.Цэнд-Аюуш
  • Б.Чулуунцэцэг
  • О.Элбэгтөгс
  • Д.Энхболдбаатар нарын шүлэг шалгарсан юм.

Дашрамд мэдээлэхэд ирэх онд  Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой тохиож байгаа тул Өвөрмонгол, Буриад зэрэг монгол туургатнуудын төлөөлөл ирж, яруу найргийн охь дээжээсээ сонордуулахаар болжээ.