Ирэх сарын 1-нээс цалингийн доод хэмжээ 320 мянган төгрөг болно

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгон нэмсэн.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад энэ нь хамаатай юм.