ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь одоогоор тодорхой бус байна. Б.Энхбаяр нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллахаас өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.