УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдах товтой байсан. Гэвч бүлгийн хуралдааны ирц бүрдэхгүй байгаа юм.
Зарим эх суралжийн мэдээснээр МАН-ын намын бүлэг хуралдвал үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцах аж. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцоно гэсэн мэдээлэл байна.
Дашрамд мэдээлэхэд МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэх асуудлаар хоёр хуваагдчихаад байгаа. Үүнээс улбаалж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн чуулганы хуралдааныг бойкотлож парламентын үйл ажиллагаа гацаад багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. .