МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Мөнхбат сонгогджээ

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо шинээр байгуулагдаж  анхдугаар хуралдаанаа өчигдөр /2018.12.23/ УДЭТ-т хийсэн.

Тус холбооны анхдугаар хуралдаанд 21 аймаг, есөн дүүргийн 300 төлөөлөгч  оролцож намдаа үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан. Улмаар МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны үйл ажиллагаа цаашид намынхаа эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг хүргэх, МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, намынхаа дотоод ардчиллыг бий болгох, мөн намынхаа эв нэгдлийг тууштай дэмжих зорилготой багуулагдаг гэдгээ зарласан. 

Тэгвэл тус холбооны  Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонгожээ. Мөн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сонгогдож,  Бага хурлын  109 гишүүн томилогдсон байна.