Г.Нямдаваа тэргүүтэй БОАЖЯ-ны хүмүүсийг шалгаж эхэлжээ

АТГ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүсийг  шалгаж эхэлжээ6 Ингэхдээ албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа аж. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэр бүхий албан тушаалтнууд нь Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1.950.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа аж.