Найман тэрбумаар эх хүүхдийг амраахыг дэмжсэнгүй

Агаарын бохирдол ихтэй бүст амьдарч буй жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг ээжтэй нь, тав хоног амралтын газарт амраах саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулаад байсан. Мөн энэ ажилд найман тэрбум төгрөг зарцуулна хэмээн тооцож өнөөдөр хуралдах Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж байсан. Тэгвэл энэ саналыг Засгийн газраас  дэмжихгүй гэсэн шийдвэр гарчээ.

Түүнчлэн өнөөдөр хуралдаж буй Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.