Сэтгүүлчид МАН-ын удирдлагуудад бойкот зарлалаа

МАН-ын өнөөгийн удирдлагуудад сэтгүүлчдээс, олон нийтээс нуух зүйл их байгаа бололтой. Учир нь өчигдөр МАН-ын 28 дугаар их хурлын өмнөх III Бага хурал хуралдсан. Гэвч гадаа хасах 20 хэмийг зааж буй энэ өдрүүдэд МАН-ын удирдлагууд сэтгүүлчдийг  хамгаалалтад авсан хаалганы  гадна үлдээж, олон нийтэд мэдээлэл хүргэх, хэвлэн нийтлэх эрхийг нь боон хаасан юм.

Тэгвэл өнөөдөр МАН-ын гишүүд МАН-ын Бага хурлын талаар мэдээлэл өгнө хэмээн Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарласлаа. Ингэхдээ хаалттай гэх хурлаас гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл өгнө гэсэнд сэтгүүлчид дургүйцлээ илэрхийлж ийнхүү бойкот зарлалаа.

Үнэндээ энэ бол МАН-ын түүхэнд урд өмнө нь болж байгаагүй бүдүүлэг үйл явдал бөгөөд тус намын өмнөх удирдлагууд  урд өмнө нь хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авахад нь хэзээ ч иингэж бүдүүлгээр халдаж байгаагүй нээлттэй нам байсан юм. Гэвч өчигдөр хэвлэлийнхнийг нэвтрүүлээгүйгээр үл барам хаалттай хэмээн тодотгосон хурлынхаа талаар, намынхаа өнөөгийн удирдлага буюу У.Хүрэлсүхийг дэмжсэн, түүний талд хэт нэг талыг барьсан, монтажилсан мэдээлэл өгч, хэвлэлийнхнийг нийтэлж болно хэмээсэн. Улмаар үүнд дөрөв дэх засаглалынхан дургүйцлээ илэрхийлж мэдээллийг тэнцвэртэй хүргэх тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдын байр суурийг ч  мөн давхар өгнө үү гэхэд зөвшөөрөөгүй юм.

Иймээс дөрөв дэхь засаглалынхан эрх баригчдын энэ байдлыг эсэргүүцэж мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой, мөн сэтгүүлдчийг улс төрийн утсан хүүхэлдэй бүү болгоосой гэсэндээ бойкот зарлалаа.