CБД-ийн ИТХ-ын хуралдаан 2018 оны арванхоёр дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн боловч маргаан үүсч 3 дахь өдрөө үргэлжилж байна. Уг хурлаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэх байсан. Төлөөлөгчид СБД-ийн Засаг дарга Х.Болормааг төсвийг мөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэж байгаа юм. Тус дүүргийн ИТХ 33 төлөөлөгчтэй, гэтэл хурлын дарга Э.Ганбат удаа дараа төлөөлөгчдийн эрхийг хязгаарлан, доромжилж, хүч түрэн 13 төлөөлөгчтэй цөөнхөөр хурлыг хуралдуулахаар дүрэм зөрчсөн. Төлөөлөгчид хурлын дэгийн дагуу горимын саналыг хүлээн автал хуралдаа суух боломжгүйг илэрхийлээд, огцрох шаардлага хүргүүлсэн байна.
