ОБЕГ: Улаанбаатар хотод маргааш буюу сонгууль өгөх өдөр өдөртөө түр зуурын бороо орно

ОБЕГ-ын Шуурхайн штабаас УИХ-ын сонгуулийн өдрийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Мэдээллийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, ЦУОШГ-ын ахлах инженер М.Батжаргал нар өгч байна. 

Албаныхны өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод маргааш буюу 2024 оны зургадугаар сарын 28-нд өдөртөө түр зуурын бороо орно. Зургадугаар сарын 29-нд ихэнх нутгаар хур тунадастай байна. Харин Хангайн нуруу болон бусад нутгаар түр зуурын бороо орно.

Завхан аймагт болсон үерийн улмаас учирсан хохирлыг арилгаж, овоорсон лаг шаврыг зөөж, айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. Мөн 172 өрхийн хашаа байшин болон нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийсэн. Төв аймгийн Алтанбулаг суманд гол дагуух есөн айл өрх усанд автаж, айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн Булган аймагт гол үерлэж, усанд урссан гүүрийг шинээр барихаар болсон. Нийслэлд зургадугаар сарын 20-22-ны өдрүүдэд орсон борооны улмаас нийт 227 дуудлага мэдээлэл ирсэн. Нийт 1118 алба хаагч 192 тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжтэй ажилласан байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Сүүлийн 10 жилд гамшиг аюулт үзэгдлийн улмаас Монголд 2000 хүн өртөж, амь насаа алдсан. Иргэд морь, мотоцикл, машинтайгаа гол гаталж байгаад усанд живж, нас барах тохиолдол бүртгэгдэж байна. Иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийн анхаарах шаардлагатай. Аялал зугаалгаар явахдаа гол усны аюулаас хол буудаллаж, амрах хэрэгтэй. Хэнтий аймгаас 200 км зайтай газарт нэг айл усанд автсан байх жишээтэй. Малчид анхнаасаа зуслангаа сонгохдоо голын эрэг, салаа газар нутаглахгүй баймаар байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

https://www.facebook.com/100064357072177/videos/2782344088731836