МАН-ын Бага хурал ирэх лхагва гарагт боно

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлын товоо гаргажээ. Улмаар хурлаа энэ сарын 19 буюу лхагва гарагт 11.00 цагт хуралдуулахаар болжээ.

Юутай ч МАН-ын дарга У.Хүрэлсүх "Намынхаа Бага хурлыг удахгүй хуралдуулна. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлүүдээ ярина" хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан. Мөн тэрбээр Бага хурлаараа зарим гишүүдээ хасна гэж байсан юм.