ЖДҮХС-гаас зээл авсан гэх Б.Ундармаа гишүүнийг АТГ-т байцааж байна

УИХ болон Засгийн газрын цөөнгүй гишүүн ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан нь баримтаар ил болсоор байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа л гэхэд өөрийн хамаарал бүхий “Капитал” банкиндаа жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан ч буцааж төлөхгүй байна гэсэн мэдээллийг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос  олон нийтэд өгч байсан. Тус холбооны гүйцэтгэх захирал Х.Батдэлгэр “Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авч, ЖДҮХС-гийн дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж 2011 он, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон ААН-үүдэд зээл олгосон боловч энэ зээлийн эргэн төлөлтөө ЖДҮХС-д өгөхгүй байна. Иймээс АТГ-т шалгуулна" гэж байв. 

Тэгвэл ЖДҮХС-гаас авсан гэх Б.Ундармаа гишүүнийг яг одоо АТГ-т байцааж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт байрлах "Капитал" банкны төв байранд АТГ-аас үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтыг хураан авсан юм.