Ёс зүйн дэд хороны хурал товлогджээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, А.Ундраа зэрэг 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Улмаар гарын үсгээ зурж, Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлээд байгаа тухайгаа мэдээлсэн. Тэгвэл Ёсзүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлогджээ. Гэвч хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй байна

Түүнчлэн  Ёсзүйн дэд хорооны хурал товлогдсон ч хуралдах эсэх нь эргэлзээтэй байгаа. Учир нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ёсзүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-тай холбоотой гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд хуралдаандаа орохгүй байсаар ирц хүрэхгүй хуралдаж чадаагүй билээ.