УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдэл бүхий Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл. Ард иргэдийг энэ асуудал нэлээд бухимдуулаад байна. Гэвч сүүлийн үед тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс ард иргэдэд очих ёстой байсан, ажлын байрыг бий болгох , бууруулах байсан мөнгийг авсан атлаа энэ асуудал дарагдах, бүдгэрэх хандлагатай болоод байна. Иймээс бид УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн гарын үсэг зурж, хуулийг чандлан сахих үүднээс ЖДҮ-тэй холбоотой УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Бидний энэхүү асуудлыг УИХ-ын бусад гишүүн дэмжихийг хүсч байна. Бид энэхүү саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод гардуулж байна" гэсэн юм. Мөн тэрбээр бид ард түмний итгэлийг хүлээсэн хүмүүс учраас үлгэр дуурайлал үзүүлж шалгуулахад бэлэн байна. Бусад маань ч бас бидийг дагаж шалгуулах нь зөв байх гэсэн юм.
Түүнчлэн одоогоор УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар нэгдсэн бөгөөд албан бланк дээр гарын үсгээ зурж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх юм байна. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан.
-Шалгуулж байгаа гэх гишүүд гарын үсэг зурсан уу?
-Одоогоор зураагүй байна.
-Нийслэлийн прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та бүхэнд мэдээлэл байна уу?
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
-Хэвлэлээр янз бүрийн нэр бичигдэж байна. Одоогоор прокурорын байгууллагаас ямар хүмүүсийг оруулж ирэх талаар мэдээлэлгүй байна. Нийслэлийн ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван гишүүний асуудлыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Бидний хувьд бусад УИХ-ын гишүүдээ уриалж, бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулахыг хүсч, уриалж байна. Сүүлийн үед ЖДҮДС-гаас мөнгө авсан гэх Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн асуудлыг сарниулах байдал ажиглагдаж байна. бидний хувьд хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Тухайлбал, НПГ-аас өчигдөр орой гурван гишүүний асуудал ирсэн. Бид АТГ-т нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар явуулж байгаа гэсэн байсан. Бид үүнийг юу гэж харж байна вэ гэвэл гадуур хэвлэлээр Ерөнхий сайдыг гадуур хууль хяналтынхантай уулзаж, орж ирж байгаа гишүүдийг хойшлуулах, оруулж ирэхгүй байх хүсэлт тавьсан гэх мэт мэдээлэл сүүлийн хоёр хоног цахим орчноор гарч байна. Энэ асуудлууд дарагдаад чимээгүй болох вий гэсэн бодол байна. Бид төрийн хуульд, ёс зүй, дүрэм журамдаа захирагдах ёстой.
-Та бүхэн ЖДҮ-лэлтэй холбоотой асуудлыг шалгуулья гэж уриал байна. Тэгвэл яг үүнтэй адил эрдэнэт, бонд, концессын гээд их мөнгөтэй холбоотой асуудал бий. Энэ асуудал хэээ орж ирэх вэ. Та нар үүнийг мөн шалгуулах уу?
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
- УЕП энэ УИХ-ын чуулганы танхимд шударга ёстой холбоотой үг хэлсэн. энэ бол маш хариуцлагатай үг. УИХ-ын 76 гишүүнээс шударга ёсны манлайлал нэхсэн үг болов уу гэж бодож байгаа. Тийм ч учраас өнөөдөр бид нарын хийж байгаа үйлдэл нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээсээ татгалзахад бэлэн байна. Хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн ийм л манлайллыг үзүүлж байгаа юм. Бусдыгаа бидэн шиг эрхээсээ татгалзаад шалгуулаач гэж уриалж байгаа юм. Бид УИХ-ын гишүүн гэсэн нуувчин дор орж таарахгүй. Бид адилхан эрхтэй. Бид энэ асуулаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах гээд ч чадахгүй байна. Түр хороо байгуулах гэтэл мөн л чадахгүй байна. Засгийн газар нь хууль тогтоох дээд байгууллагынхаа толгой дээр гараад бойкотолж байна. ийм л дүр зураг байна. УИХ Засгийн газарт ажиллах нөхцөл бололцоог хангалттай гаргаж өгсөн.
-Дахин УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудал орж ирвэл яах вэ?
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн. ЖДҮ-тэй холбоотой дахин ийм асуудал ирж ирвэл хуулийн дагуу шалгана гэж. Бид ч мөн ийм байр суурьтай байгаа.