НӨАТ-ын урамшууллын сугалаа энэ сарын 23-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол арванхоёрдугаар сарын 23-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд гарна. Иргэн та 2018 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 1арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР