Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.20/ болсон. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцсэн бөгөөд лхагва гарагийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Х.Булгантуяа:
-Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн санг болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болж байна.