ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2024-2025 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр эхэллээ.
Эрүүл мэндийн яам, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран хийдэг эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж хэвшсэн.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022-2023 оны гурван талт хамтын хэлэлцээрийг дүгнэх, 2024-2025 оны гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулах үүрэг бүхий Эрүүл мэндийн яамны 9, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 9, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2024-2025 оны гурван талт хамтын хэлэлцээрийг гуравдугаар сарын 15-наас эхлүүллээ.