Буриад түмэн бухал өвсөөрөө бусдадаа тусаллаа

Хэнтий аймгийн Дадал сумын малчин иргэд, төрийн албан байгууллага, ААН-үүд өвөл, хаврын хүнд цаг үед бусдадаа тусалжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын онцгой комисс "Хамтдаа давъя-Халуун сэтгэл" хандивын аяныг зохион байгуулж, малчид өөрсдийн хадаж хураасан өвс тэжээлээсээ илүүчлэн бусад сумын өвөлжилт хүндэрсэн малчдад хандивласан байна. Мөн хандивт Дадал сумын иргэд, аж ахуй нэгжүүд мөнгөн хандив, төл малын дулаан нэмнээ зэргээр нэгджээ. Дадалчууд Дархан суманд 800 боодол өвс, бээлий, нэмнээ, мөнгөн хандив, Баян-Овоо суманд 1000 боодол өвч хандивласан байна. Өнгөрсөн намар Дадал сумын иргэд 30 гаруй мянган тонн өвч тэжээл бэлтгэн нөөцөлж, өвлийг өнтэй давжээ.