Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 3
Тэтгэлгийн зорилго:
- •Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- •Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
- •Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
Тэтгэлэг олгох чиглэл:
- •Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/
- •Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. http://https://www.meds.gov.mn/post/153905