Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тодруулбал, УИХ-ын зарим гишүүн Засгийн газрыг тараах нь зүйтэй хэмээн гарын үсэг цуглуулж улмаар УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн. Гэвч гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар үлдсэн бол үүнтэй зэрэгцээд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй зарим гишүүн УИХ-ын даргыг суудлаас нь буулгах зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт л Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг энэ даваа гараг буюу өнөөдөр гэхэд огцрох өргөдлөө өгөхгүй бол тэмцлийн хурцын хурц хэлбэрийг сонгоно хэмээн мэдэгдсэн. Гэвч УИХ-ын дарга ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд юутай ч МАН-ын бүлэг энэ асуудлаар дотооддоо ойлголцсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл зарим эх сурвалжууд энэ долоо хоногт хуралдах УИХ-ын чуулганы ирц хүрвэл Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийж магадгүй хэмээж байна.