Ц.Цогтбаатар, Н.Дагвасүрэн нар

Өчигдөр Румын улсын Бухарест хотноо жүдо бөхийн Европын клубүүдийн аварга шалгаруулах Европа лигийн тэмцээн явагдаж дүнгээ гаргасан байна. Нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараа эрэмблэгддэг тус тэмцээнд манай гурван бөх хүч үзсэн бөгөөд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /-73 кг/, Азийн аварга ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /-81кг/ нар Flam 91 клубт, Азийн наадмын аварга ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /-66 кг/ Сербийн JC KINEZIS NIS багт хүчин зүтгэсэн. Гэвч эдгээр багууд эхний тойрогт учраа таарахад Д.Төмөрхүлэгээр гараагаа эхлүүлсэн /Багийн барилдаан -66 кг-аар эхэлдэг/ Сербийн баг ялалт байгуулсан. Гэвч Сербийн баг дараагийн даваандаа тэмцээний аварга болсон Гүржийн Golden Gori багт ялагдсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө Сербийн JC KINEZIS NIS ОХУ-ын RATIBORETS-д 4:1 харьцаатай ялагдснаар медальгүй үлдсэн. Харин эхний тойрогтоо ялагдал хүлээсэн Францын Flam 91 клуб торгуульд Германы JC LEIPZIG, Италийн FIAMME GIALLE клубүүдийг ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрх авсан бөгөөд Францын SUCY JUDO клубийг 4:1-ээр ялан шагналын тавцанд гарсан байна. Медалийн төлөөх барилдаанд манай хоёр легионер Ц.Цогтбаатар, Н.Дагвасүрэн нар өрсөлдөгчөө ялснаар багтаа онцгой гавьяа байгууллаа.

Flam 91 клубийн бүрэлдэхүүн:
-66 : Kilian Le blouch сэлгээнд Walide Khyar
-73 : Tsogtbaatar Tsend-Ochir
-81 : Nyamsuren Dagvasuren
-90 : Ibrahim Keita болон Yohan Raynaud 
+90 : Clément Delvert

Дасгалжуулагч : URANI Florent

Тэмцээнийг доорх линкээр хүлээн авч үзнэ үү!!!