НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гараг буюу 21-ний өдрийн 13:00 цагт болно. Иргэд та бүхэн сугалааны тохирлыг и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд үзэж болох бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш буюу энэ сарын 20-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас сануулж байна.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг юм.