Чуулган хуралдах гэсэн ч ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй байна. Иймээс УИХ-ын дарга ирцээ бүрдүүлэхгүй байгаа гишүүдийн нэрсийг дуудаж, УИХ-ын дарга хуралдааныг эхлүүлэхийг сануулж байгаа юм. Уг нь УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх, үдээс хойш Ерөнхий сайдын мэдээлэл сонсох ёстой. Ирц одоогоор 38,7 хувь байна.