Галын улмаас 28-30 гаруй настай 3 гал сөнөөгч амиө алдаж, эмнэлэгт 20 гаруй хүн хүргэгдээд байна

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн. Онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Харамсалтай нь гал утраах үеэр үүрэг гүйцэтгэж байсан гурван албан хаагч нас барсан бөгөөд  28-30 гаруй настай залуус байжээ. ГССҮТ болон Түлэнхийн төвд 15 хүн хүргэгдэж, таван иргэн Эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

Мөн галын улмаас 60 айлын орон сууц галд өртөж, 1000 гаруй айлын цахилгаан тасарсан байсныг буцааж холбосон бөгөөд одоо 60 гаруй айлын цахилгаан одоогийн байдлаар тасраад байна. Нийт 20 гаруй автомашин галд өртсөн байна. Дөнг

Дөнгөж сая Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийг 04:30 цагт бүрэн унтраалаа. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраалаа гэсэн мэдээллийг өглөө.