Б.МӨНХБААТАР МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Мөсөнд авиралтын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U20 насны ангилал, хурд төрөлд Б.Мөнхбаатар Алтан медаль хүртэж А.Зоригтбаатар U18 насны ангилалд хүрэл медаль, U20 насны ангилалд Ц.Анар хүрэл медаль хүртэж Монгол залуус өндөр амжилт үзүүллээ.