ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хуульчид Цэцэд ханджээ

АТГ-аас Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан хуульчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр хуульчид сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах боломжтой эсэх асуудлаар санал солилцсон.

 

Улмаар О.Алтангэрэл тэргүүтэй хуульчид тус сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан аж. Хуульд зааснаар Цэц  ажлын 50 хоногт багтаан асуудлыг хянан хэлэлцдэг байна. Шаардлагатай гэвэл дахин 30 хоног сунгадаг юм байна. Иймээс дээрх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэх татах эсэх шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах магадлалтай хэмээн хуульчид хэлсэн бөгөөд энэ тухай О.Алтангэрэл хуульч "Цэц хуульчдын гаргасан энэхүү гомдлыг хүлээн авч, УИХ мөн шийдвэрийг нь хүлээн авбал Монголын төр цэвэршинэ" гэж  байв.