БНХАУ-аас 600 автобусны эхний 35 автобус өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан нийт 36 автобус нийслэлд орж ирсэн бөгөөд үйлчилгээнд явж эхэлсэн. Тэгвэл 1-р сарын 13-нд, 50 шинэ автобусыг Эрээн боомтоор нэвтрүүллээ.
БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсээл "Олон тоо ширхэг, овор хэмжээ их, гаалийн бүрдүүлэлт нь төвлөрсөн зэрэг онцлогийг харгалзан Эрээн боомтын шалган нэвтрүүлэх газраас автобусыг боомтоор шуурхай нэвтрүүлэхийн тулд хоёр тусгай гарц ажиллуулан, тусад нь шалган нэвтрүүлэх ажилтан томиолж, хугацааг аль болохоор бононисгосон байна.
2023 онд Монгол Улсад 224 ширхэг автобус экспортолсон нь Хятадаас Монголд экспортолж буй хамгийн том автобусны захиалга болж, чанарын баталгаа, борлуулалтын дараах үйлчигээ зэргээр Улаанбаатар хотын нийтийн тээврийг үр дүнтэй сайжруулж байна.
2023 онд Хятад улсын автомашины үйлдвэрлэл, борлуулалт анх удаагаа 30 сая ширхэгийг давж, түүхэн дээд амжилт тогтоож, үүнд 4 сая 910 мянган автомашиныг экспортолсон нь Хятад улсыг дэлхийн хамгийн том автомашин экспортлогч орон болгож, экспортын хэмжээ болон үнийн дүнгээр дэлхийд 1-рт эрэмбэлэгдэж байна" гэжээ.
Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны 2 дугаар ээлжийн автобус буюу 50 автобусны удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж байгаа аж.