“МАЗААЛАЙ” олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоох байв. Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ. Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн байна.