АН-ын IX Их хурал дөнгөж сая Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн Их хурлаар Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлог бөгөөд намын дүрэмд өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлыг хэлэлцэх юм.
АН-ынхан өчигдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаараа намын дэд даргаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарыг томилсон. Мөн ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжилж, IX их хурлын зохион байгуулалт болон Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.
АН-ын Их Хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.