Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс төлбөр хураамжтай наана гэсэн таашаа мэдээлэл тархсан байна. Цахим гэрчилгээ нь иргэнээс авах төлбөр хураамжгүй байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд автомашины цахим гэрчилгээ олгох 20 цэг ажиллаж байна. Иймд та бүхэн үзлэгийн төвүүдэд дараалал үүсгэхгүй үйлчлүүлэхийг анхаарууллаа.
Иргэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наалгахдаа,
RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ.
RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ.
Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээгаа авч очиж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээрээ ирэн наалгаарай гэсэн мэдээллийг өгч байна.
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал, дүүрэг харгалзахгүй үнэ төлбөргүй суурилуулж байна. Жолооч өөрт ойр үзлэг оношилгооны төв дээр очих боломжтой. Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй автомашиныг худалдах, шилжүүлэх боломжтой гэсэн мэдээллийг өглөө.