Бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

ЭМЯ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-ын дарга П.Эрхэмбулган бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, эмнэлгийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах зохицуулалт: 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын дөрвөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.

  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. 
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-15:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна. 
  • Нийслэлийн Шүд, Эрүү Нүүрний төв арванхоёрдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар явагдана.
  • Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ. 

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган хэлэхдээ "Өмнө нь мэдээлсний дагуу дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа.

  • Хүүхдийн амбулаторийг томуугийн амбулатори болгон зохион байгуулалтад оруулан ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17:00-21:00 цаг хүртэл сунаж ажиллаж байгаа. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна. 
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:30-20:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж буй. Ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.
  • Иргэд өөрт ойр байгаа Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн зөвлөгөө авах боломжтой" гэлээ.