Баасан гаригаас шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчид болон Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийж тодорхой үр дүнд хүрсэн тааар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, 

 

  •  Ирэх баасан гариг буюу 12.07-ноос  шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах,
  •  Аравхоёрдугаар сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр бууруулах,
  •  Автогазны үнийг өнөөдрөөс 150 төгрөгөөр бууруулахаар нефть импортлогчидтой тохирсон байна. 
  •   Долларын ханшийг маргаашаас эхлэн үе шаттай бууруулахад анхаарч ажиллахыг Монголбанкны удирдлагуудтай ярилцжээ.

Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал тусгай зөвшөөрлийг нь цуцална. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой" гэсэн бол УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад худлаа яриад байгаа тал бий шүү” гэжээ.