АЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Ган-Очир сонгогджээ

Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох үндэсний 9 дүгээр чуулганаар Буянаагийн Ган-Очир сонгогдлоо

Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд Монхоогийн Амгаланбаатар, Булганбаатарын Батзаяа нар шударгаар өрсөлдөж Буянаагийн Ган-Очир нийтлэг олонх саналаар итгэл хүлээж Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ ерөнхийлөгчөөр тодорлоо.

Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд тэргүүтэй удирдлагын баг дараагийн шинэ ерөнхийлөгчид тамгыг албан ёсоор гардууллаа.