Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн эрдмийг “Морьтны алтан шастир” номоос өвлөж болно

“Морьтны алтан шастир” унших, сонсох ном хэвлэгджээ. Энэ цагийн шилдэг Монгол Улсын тод манлай, манлай, алдарт уяачдын багш, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн эрдэм шим уг номонд багтсан байна. Дээрх номонд нэрт уяач Д.Онон ялангуяа залуу уяачид хурц хурдан хүлгүүдээ эргэх дөрвөн улиралд хэрхэн унаж эдлэх, уяж сойх, шинжих, гэмийг засах, адуун сүргийн маллагаа, нутаг бэлчээрийг сонгох, хурдан хүлэг бий болгох, үржлийн ажилд анхаарах зэргийг маш энгийнээр ярьжээ. Тиймдээ ч адуу хэмээх гайхамшигтай ертөнцөд шимтэж, судалж буй залуу уяач, эрдэмтэд “Энэхүү номыг бид өөрийн болгосноор зөвхөн Монголд төдийгүй дэлхийн аль ч улсад суралцаж болох нь хэмээн” талархан хүлээн авч байна.