НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Гаалийн бүрдүүлэлтгүй хамгийн их нүүрс гаргасан компаниудын ард улстөрийн хамаарал бүхий хүмүүс байна

Төрийн ордны нүүрсний хулгайн хоёр дахь шатны нээлттэй сонсгол эхэллээ. Нийтдээ таван хоног үргэлжлэх уг сонсголд 268 хүнийг гэрчээр дуудсан агаад тэдний дунд АН, МАН-ын нэр бүхий томоохон улстөрчид камерын өмнө “байцаалт” өгч эхэллээ.

Хамгийн сонирхолтой нь сонсголын эхний өдө Гаалиар “хоосон” гарсан машинууд бүгд гаалийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан дарга нарын хамаарал бүхий хүмүүсийнх байх. Энэ дотроос Гаалиас төрсөн тэрбумтан хэмээн нэрлэгддэг Ш.Адьшаагийн хамаарал бүхий 11 компани толгой цохиж, цахиур хагалж байх юм. Түүнчлэн "Хамгийн их хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй компаниудын улстөрийн хамаарал бүхий хүмүүс компанийн үйл ажиллагаанд шууд оролцдог, хувьцаа эзэмшдэг, идэвхтэй оролцож байсан" гэдгийг шинжээч нар хэллээ.

Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс хамгийн их хэмжээгээр гаргасан эрэмбээр нь жагсаав.

1. Эко глобал ложистик ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

2. Шанхийн эцэс ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

3. Алтан нууц ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

4. Дэлгэр цагаан овоо ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

5. Шанх транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

6. Аранзал Алаг ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

7. М Жи Өү Транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг

8. Бүргэд транс Д.Бат-эрдэнэ УИХ-ын гишүүн

9. Мөнх цаст транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг

10. Эко Глобал Ложистикс ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

11. Минт Транс Д.Золжаргал Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч

12. Их хурд хүч Б.Болдмаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын дүү

13. Энхдэлгэр говь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг

14. Дэв транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

15. Соко Бура Г.Аранзал Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Гэрэлийн хүү

16. Хан сахиус ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

17. Биби транс ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан

18. Шинст Өргөө транс УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү Б.Батбаяр

19. Нэмэх тээвэр Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд

20. Эс Дэ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан

21. Голден Фрэйт Ё.Ууганбаяр УИХын гишүүн асан Су.Батболдын туслах

22. Говь Транс Ж.Жаргалсайхан Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч

23. Зэст гүрэн Л.Бадрал УИХ-ын гишүүн асан Бурмаагийн хүү

24. Далан гол УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

25. Рийч Рөүд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн дүү П.Бат-Эрдэнэ

26. Гал ус УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

27. Топ транс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

28. Стандарт майнинг транс УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг

29. Хишиг сайхан ундрах УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

30. Даалингийн хишиг тээвэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

31. Зүүн хөхий УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг

32. Шууд хур Б.Жавхлан Сангийн сайд

33. Аум алт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

34. Цогт цэций шанх транс Э.Болдбаатар Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч

35. Баялг ложистик транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

36. Говь транс ложистик Д.Зоригт УИХ-ын гишүүн асан

37. Ивээл сор транс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

38. Арван хишиг Ё.Ууганбаяр УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах

39. Шанх ложистик УИХ-ын гишүүн Ш.Адьшаа