Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өнөөдөр албан ёсоор гэрээ байгуулсан. Тэгвэл тус үйлдвэрээс ирэх шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болсон байна.
Энэ тухай Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Арванхоёрдугаар сарын 29 нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Хоёрдугаар сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна" гэв.