АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Тэгвэл дөнгөж сая намын дэд дарга нараа сонгож, баталлаа. АН нь зургаан дэд даргатай байхаар тогтож, өнөөдөр гурвыг нь баталсан байна. Дэд дарга нарыг дүрмийн дагуу намын дарга С.Эрдэнийн санал болгосноор намын ҮБХ-ны гишүүдийн олонхи нь дэмжсэн аж. Ингэхдээ,Улс төр гадаад харилцаа хариуцсан дэд даргаар Р.Амаржаргал, Санхүү, эдийн засаг, төсөв хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Орон нутгийн асуудал хариуцсан дэд даргаар Б.Пүрэвдорж нар ажиллах болжээ. Харин үлдсэн гурван дэд даргын асуудлыг дараа шийдвэрлэх юм байна.
