АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдах гэж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны тавдугаар хуралдаан яг одоо Төрийн ордонд хуралдах гэж байна. Тус хуралдаанаар маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болох IX Их хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх юм.  ҮБХ-ын хуралдаанаар  гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын дэд дарга нарыг сонгох, намын их хурлын зохион байгуулалт болон Үндсэн дүрмийн төслийн нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх ажээ. Түүнчлэн АН-ын ҮБХ нийт 380 гишүүнтэй бөгөөд намын их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцох аж. Тус намаас  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын ирэх сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм.