АН-ын үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж намын үндсэн дүрмийн нэр бүхий заалтуудыг зөрчсөн Д.Мурат, Л.Болд нарт АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан тухайгаа мэдээлсэн. Мөн Үндсэн дүрмийн хорооны дүгнэлт гаргах тухай тогтоолыг үндэслэн Ж.Батзандаг намаас хөөсөн. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүн Л.Болд "Би намаасаа гарахгүй. Харин намын бүлгээсээ гарч байна" гэсэн бол Ж.Батзандан "Өнөөдрөөс эхэлж АН УИХ-д бүлэггүй боллоо. тарлаа" гэсэн юм.
