Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар дөнгөж сая цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар сайдын суудлаас огцрох өргөдлөө өгсөн.Учир нь, түүйний хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Мөн БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаагаа Ерөнхий сайд мэдэгдсэн” гэлээ. Мөн дээрх сайдуудын оронд томилгдох сайдуудыг түргэн хугацаанд томилно гэдгээ хэлсэн юм.
